Microsoft Excel-ийн =COPILOT() функцийг 2026 оны 9-р сарын 14-нөөс зогсоосон байна. Энэ функц нь Excel дотор AI-г шууд томьёо хэлбэрээр ашиглан текст хураангуйлах, мэдээлэл ангилах, тайлбар боловсруулах зэрэг боломж олгодог байсан.
Одоо Microsoft AI боломжуудаа Copilot panel руу төвлөрүүлж, хэрэглэгчид Excel дээр:
- Томьёо санал болгуулах
- Өгөгдөл шинжлүүлэх
- Summary гаргуулах
- Chart болон PivotTable үүсгүүлэх
зэрэг ажлыг Copilot-оор хийх чиглэл рүү шилжүүлж байна. Хэрэв хуучин файлд =COPILOT() функц ашигласан бол дахин тооцоолох үед #NAME? алдаа гарах боломжтой.
Товчхондоо: Excel-ийн AI боломж зогсоогүй, харин ашиглах хэлбэр нь өөрчлөгдөж байна.
Excel-ийн =COPILOT() функц зогслоо!