Бидний тухай
Мэдлэг, туршлагыг бодит шийдэл болгон хүргэж байна.
М.Жавхлантөгс
Үүсгэн байгуулагч, Ерөнхий админ
Жавхлантөгс нь санхүү, нягтлан бодох бүртгэл, Excel программын олон жилийн туршлагад тулгуурлан нарийн төвөгтэй тоон мэдээллийг энгийн, ойлгомжтой шийдэл болгон хувиргадаг. Тэрээр EXCEL.mn сайтаараа дамжуулж мэдлэг, туршлагаа хуваалцаж, байгууллага болон мэргэжилтнүүдийн ажлын бүтээмжийг шинэ түвшинд гаргахыг зорин ажилладаг.
Бид юу хийдэг бэ?
Таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ухаалаг шийдлүүд.
Excel загварчлал, автоматжуулалт
Бид хувь хүн болон албан байгууллагын онцлог хэрэгцээнд нийцсэн Excel загвар, загварчлал, ухаалаг файл, автоматжуулалтын шийдлийг боловсруулдаг.
Excel сургалт, зөвлөгөө
Бид хувь хүн болон байгууллагын хэрэгцээнд нийцсэн Excel сургалт, практик зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэдэг.
Ном сурах бичиг, гарын авлага
Excel программыг бие даан, системтэй суралцахад зориулсан ном, сурах бичиг, практик гарын авлагыг боловсруулан хүргэдэг.
Ашиглахад бэлэн Excel загвар
Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх зориулалттай, шууд ашиглах боломжтой санхүү, нягтлан бодох бүртгэлийн Excel загваруудыг санал болгодог.
Excel техникийн туслалцаа
Бид Excel файл, томьёо, тайлан, өгөгдөл боловсруулах үйлдэл болон VBA кодтой холбоотой тодорхой асуудлыг оношилж, шуурхай шийдвэрлэдэг.
Онлайн дэлгүүр
Excel загвар, ухаалаг файл, ном, гарын авлага болон сургалтын бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой цахим дэлгүүр ажиллуулдаг.
Он цагийн хэлхээс
EXCEL.mn-ийн үүсэл, хөгжил болон онцлох үйл явдлууд.
Үйл ажиллагаа эхлэв
Бид excelpedia.org нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлэв
EXCEL.mn брэнд
бий болов
Домэйн хаяг, нэршил болон брэндийн өнгө төрхийг шинэчилж, EXCEL.mn нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэв
Сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэв
Excel-ийн анхан шатнаас ахисан түвшний практик сургалтуудыг тогтмол зохион байгуулж, сургалтын агуулга болон хамрах хүрээг нэмэгдүүлэв.
Захиалгат шийдэл
хөгжүүлж эхлэв
Байгууллагын хэрэгцээнд тохирсон санхүүгийн загвар, VBA, загвар, автоматжуулалт болон ухаалаг Excel файл хөгжүүлж эхлэв.
Цахим нэгдлээ
өргөжүүлж эхлэв
Excel-ийн мэдлэг, зөвлөгөөг олон нийтэд тогтмол хүргэж, 73,000 гаруй дагагчтай мэргэжлийн нэгдлийг бүрдүүлэв.
Онлайн сургалтаа нэвтрүүлэв
Excel-ийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж, хэрэглэгчид орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлэв.
ERP системд шилжив
Excel.mn вебсайтын бүтэц, загвар болон үйл ажиллагааг шинэчилж, сургалт, нийтлэл, хэрэглэгчийн бүртгэл, төлбөр тооцоог нэгдсэн ERP системд нэвтрүүлэв.
73,000 гаруй дагагчтай нэгдэл болов
Excel-ийн мэдлэг, зөвлөгөө, сургалтын агуулгыг тогтмол хүргэснээр 73,000 гаруй дагагчтай мэргэжлийн нэгдлийг бүрдүүлэв..
Бидэнтэй хамтрагч байгууллагууд








