Skip to Content

Spreedsheet-ийн 40 жилийн зарчим өөрчлөгдөж байна

Excel мэдээ Administrator 286 үзэлт

Excel-ийн 40 жилийн үндсэн зарчим өөрчлөгдөж байна — нэг нүдэнд олон утга хадгална. Microsoft 9-р сарын 24-нд Lists, arrays in cells, nested arrays-ийг зарлалаа. Өмнө нь нэг cell үндсэндээ нэг утгатай байсан бол одоо жишээ нь нэг нүдэнд хэд хэдэн ажилтан, tag, хариулт зэрэг утгыг тусдаа элемент хэвээр нь хадгалж, тэдгээрээр filter болон calculation хийх боломжтой болж байна. Одоогоор Microsoft 365 Insider-ийн Windows/Mac Beta Channel-д туршиж байна. Яг бодит хэрэглээнд хараахан ороогүй байгаа ч энэ асуудал тун удахгүй бидний хэрэглээнд орж ирэх болно.

Мөн үүнтэй хамт FLATTEN, HAS, HASANY, HASALL гэсэн 4 шинэ функц нэмэгдэж байна. Жишээлбэл HAS нь тухайн list/array дотор тодорхой утга байгаа эсэхийг шалгана.

Сэтгэгдэл

Нэвтрэх сэтгэгдэл үлдээнэ үү